Гадаад, дотоодын 400 орчим төлөөлөгч оролцсон "Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум-2023” өнөөдөр /2023.04.20/ Яармаг дахь шинэ Хангарди ордонд эхлээд байна.
Форумд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа. Энэхүү мэдээллээр Улаанбаатар хотын хүн ам одоогоор 1.6 саяд хүрсэн. Жил тутамд 40 мянган иргэн орон нутгаас шилжин ирдэг. Энэ жишгээр орон нутгаас шилжин ирэх иргэдийн тоо зогсолтгүй үргэлжилсээр байвал одоогийн нөхцлийг улам хүндрүүлнэ. Иймээс дагуул хотыг хөгжүүлэхэд анхаарна. Дагуул хотыг хөгжүүлэхэд 49.7 их наяд төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоолол гарсан байна.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, 120 мянган айлын орон сууцыг 2040 он хүртэл барихад 36.3 их наяд төгрөг шаардагдах тооцоо гарсан. Энэ хэмжээний орон сууц баригдсан нөхцөлд гэр хорооллын иргэдийн амьдралын чанар сайжирна.
Нийслэлийн хөгжлийг хязгаарлаж байгаа нэг хүчин зүйл нь түгжрэл. Эл асуудлыг шийдвэрлэх зорилгоор босоо хэвтээ замыг өргөтгөх, гүүрэн гарц барих зэрэг ажлыг гүйцэтгэх юм байна.
Мөн авто тээврийг хотын нутаг дэвсгэрээс тойруулах байдлаар холбоос том замууд барина. Тухайлбал, Сэлбэ гол дагуу 21.6 км нийтийн тээврийн шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөлт хийж байна. Үүнд 3.3 их наяд орчим төгрөг шаардлагатай аж.
| Гэр хороололд 120,000 орон сууц барихад 36.3 их наяд шаардана |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24