Өнгөрөгч оны 8 сараас Голомт банк болон Худалдаа хөгжлийн банк нар Монголын банк санхүүгийн системд анх удаа системийн нөлөө бүхий 2 банкны хамтралаа эхлүүлж, АТМ -н шимтгэлээ харилцан бууруулаад байсан билээ. Тэгвэл энэхүү томоохон хамтралд мөн л системийн нөлөө бүхий банк болох Төрийн банк нэгдэж, гэрээ байгууллаа.
Тус хамтын ажиллагааны хүрээнд гурван талын өөртөө үйлчлэх банкны төхөөрөмж /ATM, CDM, CRM/ дээр бэлнээр зарлага гаргах гүйлгээний шимтгэл 500₮ байсан нь 100₮ болж байгаа юм. Өөрөөр хэлбэл та тус гурван банкны алиных нь ч харилцагч байсан, Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 1000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахдаа 100₮-ийн л шимтгэл төлөх юм.
Арилжааны банкнуудын энэхүү хамтрал нь харилцагчдадаа илүү ойртох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сэтгэл ханамжтай хүргэх зорилготой билээ. Гүйлгээний шинэчлэлийн ажил тус гурван банкны үндсэн системд амжилттай хийгдэж дууссан бөгөөд өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтэрлээ.
Бид цаашид ч банк хоорондын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг сайжруулахад нээлттэй байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.

Харилцагч танд ATM-ын шимтгэлтэй холбоотой тодруулах зүйл гарвал:
ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
| Арилжааны банкнууд хамтран ATM-ын шимтгэлээ буурууллаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24