Лхагва, 2024-12-04
Нэг өрх дунджаар 2.2 сая төгрөгөөр цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлдэг

ҮСХ-ны хорооноос гаргасан "Цагаан сар ба эдийн засаг" тооцооллоор нэг өрх дунджаар 2.2 сая төгрөгийн зардал гаргахаар байна. Мөн Монгол Улсын нийт өрхийн 64.0 хувь нь Цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, улсын хэмжээнд Цагаан сарын баярт ойролцоогоор 1.2 их наяд төгрөгийн зардал гарахаар байна. Тус зардлыг бүтцээр нь задалбал идээ, цагаа, бусад хүнсний зардалд нийт зардлын 36.0 хувь, гарын бэлэгт нийт зардлын 47.0 хувь, баярын гоёлд нийт зардлын 17.0 хувийг зарцуулахаар байна. Өөрөөр хэлбэл, тухайн хэмжээний мөнгө зах зээлийн эргэлтэд орно гэсэн үг юм.  
 
Сүүлийн жилүүдэд монголчууд үндэсний хувцас дээлээрээ гоёх хандлага нэмэгдсэнээр цагаан сарын үеэр дээлийн үйлдвэрлэл, борлуулалт эрс нэмэгдэх болсон. 2020 оны 1-р сарын байдлаар Нарантуул зах дээр борлуулагдаж байгаа эрэгтэй, эмэгтэй хүний дээлийн үнэ 120.0-250.0 мянган төгрөг байгаа бол хос дээлийн үнэ 250.0-450.0 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хүүхдийн дээл 75.0-100.0 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Монгол Улсын нэг өрх дунджаар 3.7 гишүүнтэй байдаг ба нэг өрхийн баярын гоёлдоо зарцуулах зардлыг ам бүлийн тоотой уялдуулан тооцвол нэг өрх дунджаар 377.5 мянган төгрөг зарцуулахаар байна.
Нэг өрх дунджаар 2.2 сая төгрөгөөр цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлдэг

Нэг өрх дунджаар 2.2 сая төгрөгөөр цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлдэг
2020-02-04 13:47:57
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ