Бямба, 2024-11-23
Хөгжлийн банк 270 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдана

Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш өнгөрсөн сарын 05-ныг хүртэл хугацаанд нийт 1.3 их наяд төгрөгийн зээл барагдуулжээ.

Тус банк зээлийг бэлэн мөнгөөр барагдуулах зарчим баримталж байгаа ч чанаргүй, эрсдэл өндөртэй зээлийн эргэн төлөлтийг барьцаа хөрөнгөөр хангуулж, банкны өмчлөлд шилжүүлэн барагдуулах нөхцөл үүссэн байна.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн хүрээнд шүүхийн шийдвэрийн дагуу банкны өмчлөлд шилжүүлсэн, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн хэмжээ 2023 оны тавдугаар сарын байдлаар 270 тэрбум төгрөг байна. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлд санал болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахдаа нээлттэй, ил тод, хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй байх зарчмыг баримтална.

Хөгжлийн банкны бүртгэлд байгаа өмчлөх бусад үл хөрөнгийг нөхцөл байдлаар ангилбал:
-    Бүрэн ашиглалтад орсон болон худалдан борлуулахад бэлэн
-    Бүтээн байгуулалт үргэлжилж буй
-    Дуусаагүй буюу бүрэн ашиглалтад ороогүй хөрөнгө

Хөгжлийн банкны зүгээс энэ удаа бүрэн ашиглалтад орсон, борлуулахад бэлэн үл хөдлөх хөрөнгийг борлуулна. Эдгээр хөрөнгийн талаар Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан мэдээлэл авах, эсвэл газар дээр нь очиж үзэх бол энэ сарын 03-наас 14-нийг дуустал хугацаанд тухайн байрлалд танилцуулж, үзүүлнэ. Хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513, 8551-0513 утсаар лавлах боломжтой.

Худалдан авах хүсэлт гаргагчийн ирүүлсэн саналыг энэ сарын 15-20-ны өдрийн хооронд www.dbm.mn банкны вэб сайтын “Худалдан борлуулах ҮХХ” цэсэнд ирүүлсэн саналуудыг нэгтгэн, шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулна гэж Хөгжлийн банкнаас мэдээлэв.

 

 

1. ХУДАЛДАХ ХӨРӨНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Хөрөнгийн тодорхойлолт, хаяг байршил

м.кв үнэ

Худалдах үнэ /₮/*

1

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам 19/09 тоот хаягт байршилтай, 437.2 м.кв талбай бүхий 3 давхар амины орон сууц (80 хувийн гүйцэтгэлтэй), 2 авто зогсоолын хамт

1,984,550

867,645,150

2

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 59б байр 3 давхар 59-б-2 тоот хаягт байрлалтай 405.23 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай (98 хувийн гүйцэтгэлтэй) үл хөдлөх эд хөрөнгө

1,467,174

594,542,919

3

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 59а байр 3 давхар 4 тоот хаягт байрлалтай 30 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай (98 хувийн гүйцэтгэлтэй) үл хөдлөх эд хөрөнгө

1,483,740

44,512,209

4

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 59а байр 3 давхар 8 тоот хаягт байрлалтай 36 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай (98 хувийн гүйцэтгэлтэй) үл хөдлөх эд хөрөнгө

1,480,759

53,307,306

5

Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу 48-р байр 1401,1402 тоот хаягт байршилтай 525 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,279,563

1,196,770,700

6

Баянзүрх дүүргийн 1-р хороо, Их тойруу 93, Барилга Мега Стор худалдааны төв, В1 давхар

1,606,621

1,437,958,095

7

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 3 тоот хаягт байршилтай 68.37 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,731

151,216,064

8

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 6 тоот хаягт байршилтай 68.64 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,179,597

149,607,523

9

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 7 тоот хаягт байршилтай 67.90 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,788

150,180,428

10

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 10 тоот хаягт байршилтай 67.78 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,803

149,916,010

11

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 11 тоот хаягт байршилтай 67.24 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,870

148,726,130

12

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 14 тоот хаягт байршилтай 67.79 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,802

149,938,045

13

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 15 тоот хаягт байршилтай 67.57 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,829

149,453,279

14

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 17 тоот хаягт байршилтай 67.66 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,818

149,651,593

15

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 23 тоот хаягт байршилтай 67.90 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,788

150,180,428

16

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 26 тоот хаягт байршилтай 68.21 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,751

150,863,507

17

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 27 тоот хаягт байршилтай 67.66 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,818

149,651,593

18

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 30 тоот хаягт байршилтай 67.72 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,810

149,783,801

 

*Худалдан борлуулах үнийг 3 сар тутам шинэчлэн тогтооно.

2.         ХӨРӨНГӨ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ИРҮҮЛЭХ

Дээрх жагсаалтад бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс сонирхож буй үл хөдлөх хөрөнгийг худалдан авах хүсэлтийг Монгол Улсын Хөгжлийн Банкны цахим хуудас болох https://www.dbm.mn -аар хүлээн авах бөгөөд санал авах хугацаа 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагаас эхэлнэ.

3.         ХУДАЛДАХ ХӨРӨНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ, ГАЗАР ДЭЭР ОЧИЖ ҮЗЭХ

Худалдан борлуулахаар нийтэд зарласан хөрөнгийг Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан мэдээлэл авах, эсвэл газар дээр очиж үзэх тохиолдолд 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдрийг дуустал хугацаанд тухайн байрлалд танилцуулах үзүүлэх боломжтой бөгөөд хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513, 8551-0513 утсаар лавлана уу.

4.         ХУДАЛДАН АВАХ НӨХЦӨЛ

Худалдан авах хүсэлт гаргагчийн ирүүлсэн саналыг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14:00 цагт цахим хуудсанд ирүүлсэн саналуудыг нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах бөгөөд ашиглалтад орсон худалдан авах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ажлын 3 хоногийн дотор, дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн үнийг (банктай хэсэгчлэн төлөх гэрээ байгуулсан) ажлын 14 хоногийн дотор төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд дараагийн хүнтэй гэрээ байгуулах байдлаар банк ажиллана.    

Хүсэлт гаргагчийн санхүүгийн чадавхаа нотолсон баримтад тулгуурлан үнэлэх дараалал:

Жич: Дээрх дарааллын дагуу хүсэлт гаргагчийн саналыг үнэлэх бөгөөд цахим системээр хамгийн түрүүнд ирсэн саналыг шалгаруулж, худалдан авах саналыг баталгаажуулна. Мөн хүсэлт гаргагч нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгөд саналаа өгөх боломжтой.

ӨМЧЛӨХ БУСАД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөл эзэмшилд шилжин ирсэн 2023 оны 06 дугаар сарын 15 өдрөөс зарж борлуулахаар олон нийтэд хүргэж буй ҮХХ-ийг танилцуулж байна. Үүнд:

Ангилал

Нэрс

Бүртгэлтэй дүн

/Худалдах үнэ төгрөг/

Зориулалт

Үл хөдлөх хөрөнгийн тоо

3

Өмчлөлийн маргаангүй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах

“Капитал банк” ХХК – Амины орон сууц

867,6

Амины орон сууц

1

“Капитал банк” ХХК –  Даймонд центр

692.4

Үйлчилгээ

3

“Болор шүр” ХХК – СБД 6-р хороо 48-р байр 1401, 1402 тоот

1,196.77

1

“Модун” ХХК – Ла Колина хотхон

1,799.17

Орон сууц

12

“Модун” ХХК – Барилга Мега стор В1

1,437.96

Үйлчилгээ

1

Хөгжлийн банк энэ онд төлөх бондуудын төлбөрийг барагдуулахын тулд богино хугацаанд хөрвөх чадвартай нөөц хөрөнгө бүрдүүлэх нь чухал байна. Тиймээс өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлж авсан үнэд тухайн хөрөнгийг эзэмшихтэй холбоотой гарсан болон худалдан борлуулахтай холбоотой гарах зардлуудыг нэмж, худалдах суурь үнийг тогтоожээ. Үнийг гурван сар тутамд шинэчилнэ.

 


Хөгжлийн банк 270 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдана
2023-06-06 11:40:24
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0