НӨАТ-ын 2019 оны буцаалт өнөөдрөөс иргэдийн данс руу шилжиж эхэллээ.
НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн Ибаримтын 2 хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ.Энэ жилийн тухайд нийт 911707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг татвар төлөгч иргэдэд олгох тооцоо гарсан болохыг Татварын ерөнхий газраас мэдээлсэн.
Хэрэв таны НӨАТ-ын буцаалт орохгүй байвал системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн байж болзошгүй тул мэдээллээ нягтлаад дараах зааврын дагуу засварлаарай. Мөн НӨАТ-ын буцаан олголттой холбоотой санал хүсэлтээ татварын албаны 7011-5019 дугаарын утаснаас тодруулж болно.
EBARIMT.MN - ХУВЬ ХҮН/ НЭВТРЭХ ДАНС - ТОХИРУУЛАХ гэсэн дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгоно уу. Үүнд: Овог, нэр кирилээр байхРегистрийн дугаарын формат зөв эсэхБанкны нэр, хамтран эзэмшигчгүй зөвхөн өөрийн дансны дугаараа зөв оруулсан эсэхийг шалгах хэрэгтэй.
НӨАТ-ын буцаалт иргэдийн дансанд орж эхэллээ |
|