Лхагва, 2024-05-22
Уурхайчдын "Эрдэнэс хотхон"-ыг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд уурхайчдын “Эрдэнэс хотхон”-ыг барьж ашиглалтад оруулжээ. 

Шинэ хотхон ашиглалтад орсноор уурхайчид тав тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдлээ. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид гэр кэмп болон бусад компанийн ажилчдын хотхонд байрлаж байсан бол одоо шинэ хотхонд, мөн 2023 онд шинээр ашиглалтад орсон зөөврийн сууцанд байрлаж байна. 


  
“Эрдэнэс хотхон” нь тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан бүрэн цутгамал хийцтэй, 300 хүний багтаамжтай бөгөөд дотроо номын сан, хурлын танхим, хоолны заал, амрах өрөө, бялдаржуулах танхим зэргийг иж бүрнээр нь шийдсэнээрээ онцлогтой. Мөн гадна талдаа усан оргилуур, задгай театртай, уурхай болон захиргаатай ойр байрладаг зэрэг олон давуу талтай.
  








Уурхайчдын "Эрдэнэс хотхон"-ыг нээлээ
2023-09-19 13:05:32
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ