Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Финландын Турку их сургуулийн дэргэдэх "Eduten" дижитал боловсролын компанийн гүйцэтгэх захирал Хенри Муриматай уулзлаа.
Монгол улсад 2022-2023 оны хичээлийн жилд Eduten математикийн хичээлийн цахим платформыг туршилтаар нэвтрүүлж, 9 сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдсан. Туршилтын үр дүн сайн байсан учраас 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 3-4 дүгээр ангийн сурагчид судалж байна. Ирэх хичээлийн жилд бага ангийн буюу 1-5 дугаар ангийн нийт сурагч энэ платформын тусламжтайгаар математикийн хичээлийг судлах юм.
Боловсролоор тэргүүлэгч Финланд улсын сурагчид энэ платформын тусламжтайгаар тоглонгоо тоо бодож сурдаг. Eduten ашигласнаар тоо бодох дур сонирхол нэмэгдэж, сурагчдын хурд сайжирч байгаа юм. Өмнө нь хичээлийн 40 минутад сурагчид 3-5 бодлого боддог байсан бол өнөөдөр 50 бодлого боддог болсон.
Цаашид Турку их сургуультай хамтран багш, судлаач солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр өнөөдрийн уулзалтын үеэр ярилцлаа. Мөн МУБИС-ийн хөтөлбөрийн шинэчлэлийг хамтран эхлүүлэх, боловсролын технологийн сургалтыг нэвтрүүлэх чиглэлээр ч яриа хэлэлцээ эхэлж байна.
PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээний үр дүнд унших чадварыг сайжруулах, энэ чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлэх, олон улсын туршлагыг судлах, нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага бидний өмнө тулгарсан. Тиймээс энэ чиглэлээр ч хамтрах цахим платформ хөгжүүлэхээр ярилцав.





| 2024-2025 оны хичээлийн жилд бага ангийн бүх сурагч математикийн хичээлээ "Eduten" платформоор судална |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24