Бямба, 2024-11-23
“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023" үр дүнгийн танилцуулах уулзалт боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран “Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023” үндэсний хэмжээний түүвэр судалгааг амжилттай зохион байгуулж, үр дүнгийн тайланг танилцууллаа.
 
Тус судалгаа нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар хийсэн ерөнхий боловсролын сургуульд суралцагч 13-17 насны хүүхдийг үндэсний болон хот хөдөөгийн суурьшлаар төлөөлөх хэмжээний түүвэртэй анхны судалгаа юм.
 
Энэхүү судалгааны дүн нь үндэсний бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нар, олон улсын болон хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагуудад бодлого, хөтөлбөрийг тодорхойлоход ашиглах суурь мэдээлэл болохын зэрэгцээ, эрдэмтэн судлаачдад гүнзгийрүүлсэн судалгаа, шинжилгээний ажил хийхэд чухал эх үүсвэр болох юм.
 
Өсвөр насны хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн өнөөгийн байдлын талаарх цогц мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалын дагуу цуглуулах, бодлого, хөтөлбөрийн үр дүнг хэмжих цаашдын суурь мэдээллийн бий болгоход энэхүү судалгааны зорилго орших бөгөөд дараах зорилтуудыг тавьж ажиллалаа.
 
Үүнд:
 
1. Өсвөр насны хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн талаар засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох;
2. Хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой асуудлаар тоон мэдээллийг бий болгох, цаашид хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн суурь мэдээллийн баазыг бүрдүүлэх;
3. Тогтвортой хөгжлийн холбогдох үзүүлэлтүүдийн үр дүнг тооцон гаргах;
4. Цаашид авч хэрэгжүүлэх бодлогын шийдлийн шинжлэх ухааны үндэслэлийг тодорхойлох юм.
 
Эх сурвалж: ХНХЯ

 


“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023" үр дүнгийн танилцуулах уулзалт боллоо
2024-01-29 14:53:37
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0