Лхагва, 2024-12-04
Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ та дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ та дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
 
ҮҮНД:
-Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/;
 
-Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байх/;
 
-Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернет гүйлгээний эрхтэй төлбөрийн карт ашиглан шилжүүлнэ. Монгол банкны “Төлбөрийн картын хураамж”-ын 9.2.5-д шимтгэл хураамж 300 төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө;
 
 
-И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/.
 
 
 
Эх сурвалж: БҮТ

Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ та дараах бичиг баримтыг бүрдүүлнэ
2020-03-31 15:47:22
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ