Засгийн газрын шийдвэрийн дагуу мэргэжлийн болон танхимын сургалтуудын үйл ажиллагаа үе шаттайгаар нээхээр болсон. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас курс, дамжаа, сургалтын төвүүдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
Биеийн халуун үзэх
Амны хаалт зүүх
Аль болох цахим сургалт хийх /ширээг 1-1,5 метрийн зайтай байрлуулах/
Нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх
Анги, танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
2 цаг тутамд агаар сэлгэх
Ном дэвтэр, бал, флаш зэрэг эд зүйлсийг дамжуулж хэрэглэхгүй байх
Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх
Анги танхимд хувцас сэгсрэхгүй, өлгөхгүй байх
Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ, агаар сэлгэлт хийх
Хүн хоорондын зай барих (1-1.5 метр)
Анги, танхимд хооллохгүй байх
Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
Ариун цэврийн өрөөнд гарын саван байршуулах
Курс, дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмж хэрэгжүүлэхийг зөвлөлөө.
Сургалтын төвүүдийг нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэхийг зөвлөв |
|