Их, дээд сургуулиуд өнөөгийн хэлбэрээрээ цаашид явах боломжгүй. Боловсролын салбарт бид реформ хийх зайлшгүй шаардлагатай. У.Хүрэлсүхийн Засгийн газар бүх салбарт шинэчлэл хийх гэж хичээж чармайж байна. Монгол шиг жижиг оронд 100 гаруй их, дээд сургуультай байна. Ямар нэг хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулсаар байна. Төгсөж гарч байгаа оюутнуудын чанар нь хэр байгаа нь эргэлзээтэй. Тиймээс зээл авсан хүүхэд төгсөөд ажилтай байх л учиртай. Топ 10 сургуульд суралцаж байгаа сурагчдад Боловсролын сангийн зээлийг олгоно. Чанар, сургалтаараа өрсөлдөөд топ 10 сургуулийг шалгаруулдаг байх хэрэгтэй.
Ч.Хүрэлбаатар: Боловсролын салбарт реформ хийх зайлшгүй шаардлагатай |
|