Бямба, 2024-11-23
"Монголын нууц товчоонд ойлгогдохгүй, эртний маш олон үгнүүд байдаг. Эдгээр үгийг задалж, тайлж байна”

Монголын нууц товчооны 780 жилийн ойд зориулан Монголын нууц товчоог эртний бичгийн эх сурвалжуудтай нь харьцуулан сэргээж буй талаар “Сэргэлэн Интернейшнл Экспедишион” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
"Монголын нууц товчоог хамгийн ойролцоо цаг хугацаанд гарсан эх сурвалжуудтай харьцуулан судалж байгаа нь бидний судалгааны онцлог бөгөөд хамгийн шинэлэг, баталгаатай гэж бодож байна" хэмээн Хүн бичиг сургалтын гуравдугаар ангийн төгсөгч Ж.Амарсайхан мэдээллийнхээ эхэнд онцоллоо. 
 
Монголын нууц товчоо, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хадан бичгийн дурсгалууд болон 1,000 жилийн өмнө мал аж ахуйтнуудын ярьж байсан хэлний "Диван Лугат" хэмээх толь гурав нь хоорондоо ойролцоогоор 300 жилийн зайтай гарсан байдаг аж. 
Үргэлжлүүлэн тэрбээр "Өнөөдөр Монголын нууц товчоонд ойлгогдохгүй, эртний маш олон үгнүүд байдаг. Эртний буюу өдгөө хуучирсан үг хэллэгийг бүрэн тайлж, нэг мөр болгон цэгцлээгүй буюу судлаач бүр өөр өөрийнхөөрөө тайлсан байна. Тиймээс эдгээр үгийг задалж, тайлж байгаа нь бидний судалгааны бас нэг онцлог” гэв.
 
"МАНАЙ ХЭЛ ӨМНӨ НЬ ИХ ӨНДӨР ТҮВШНИЙ ХЭЛ БАЙСАН БОЛ ОДОО БҮР ДОРДЧИХСОН"
“Сэргэлэн Интернейшнл Экспедишион” ТББ-ын тэргүүн С.Сэргэлэн “Монголын нууц товчоог сэргээхэд өгүүлбэр, үг нэг бүрд задаргаа хийхийн тулд шинэ аргачлал, дүрэм шаардлагатай болсон. Тэр утгаараа бид Алтан дэвтрийн /Монголын нууц товчооны/ дүрэм гэж боловсруулсан. Өөрөөр хэлбэл Монголын нууц товчоонд байгаа тийн ялгалын нөхцөл, өгүүлэхүүний цаг, ямар үед хэрэглэж байгааг тогтоож байна.
 
Жишээ нь өнөө цагийн нэг хүнээс нэг нүүдлийн газрыг, хоёр нүүдлийн газрыг, гурван нүүдлийн газрыг “харах уу та” гэж асуувал хариулах хүн олдохгүй. Нүүдэл нь газар уснаас шалтгаалан  харилцан адилгүй тул орон зайны хэмжүүр болж эс чадна. Хүний харах чадвар нүүдэлтэй хамаагүй. Тэгвэл үүнийг эх сурвалжаас хөөн судлахад хүний харааг шалгах орон зайны хэмжүүр зэв нүүлгэх /харвах/ зайг өгүүлсэн нь батлагдаж байх жишээтэй.
 
Манай хэл өмнө нь их өндөр түвшний хэл байсан бол одоо бүр дордчихсон” гэв.

"Монголын нууц товчоонд ойлгогдохгүй, эртний маш олон үгнүүд байдаг. Эдгээр үгийг задалж, тайлж байна”
2020-10-14 15:28:13
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0