Энэ жил Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Солонгост сургууль төгсөгчдийн холбооноос (MAGIKO) БНСУ-ын Элчин сайдын яам, Олон улсын Боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнтэй хамтран “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг энэ сарын 20-24-ний хооронд зохион байгуулж байна. Энэхүү боловсролын үзэсгэлэнгээр дамжуулан оюутан залуусдаа БНСУ-ын шилдэг их, дээд сургуулийн элсэлт, хэлний бэлтгэл, тэтгэлэг зэрэг олон талын мэдээлэл солилцох боломжийг олгож, мэргэжлээ зөв сонгоход нь туслах юм. Харин энэ сарын 08-аас эхлэн бүртгэл явагдаж байгаа тул оюутан, залуус, сонирхсон хэн бүхэн энэ боломжийг алдалгүй яараарай.
Үзэсгэлэнгээр БНСУ-ын төрийн болон хувийн 50 гаруй их, дээд сургуулиуд оролцож, 200 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын хөтөлбөр, танилцуулгууд анх удаа онлайн хэлбэрээр хийгдэх юм.
Оюутан, залуус энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд сонирхсон их, дээд сургуулийнхаа мэргэжилтэнтэй цахимаар харилцаж, 23,24-ний өдрүүдэд онлайн видео хэлбэрээр өөрийн сонирхож буй сургуулийнхаа багш, мэргэжилтнээс шуурхай зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжоор нь хангаж өгч байгаа юм. Манай залуучууд, сонирхсон хэн бүхэн үзэсгэлэнд оролцож байгаа сургуулиуд болон хэрхэн суралцах талаар дэлгэрэнгүй мэдээллийг (studyinkorea.go.kr) сайтаас давхар авах боломжтой. Мөн манай Солонгост сургууль төгсөгчдийн холбоо гэсэн фэйсбүүк пэйж дээр мэдээллийг тогтмол байршуулж байна. Үзэсгэлэнд оролцсон залуучуудад гарын бэлэгтэй аж.
Үзэсгэлэн МУИС-ийн Төв номын санд 20-24-ний хооронд явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг 99896681 дугаараас болон албан ёсны сайтаас аваарай.
| Солонгост суралцацгаая БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭНД бүртгэж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24