Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн хүчирхийлэлд их гарч байна. Хамгийн сүүлд Архангай аймагт хүүхэд зодож байгаа цэцэрлэгийн багшийн бичлэг цахим орчинд тархсан. Энэ асуудалд ямар хариуцлага хүлээлгэхийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалангаас “Ерөнхийлөгчийн илгээлт:2100” хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид тодруулав. Сайд Л.Энх-Амгалан, Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүдийн 38 хувь нь хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгаа гарсан. энэ бол ганц салбарын яам биш, нийгмээрээ хүчирхийллийн эсрэг хамтарч ажиллах шаардлага бий боллоо. 2022 оныг сургуулийн орчинд хүчирхийллийг бууруулах жил болгон зарлахаар ажиллаж байна. Архангайд хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн цэцэрлэгийн багш, мөн эрхлэгч нь хуурамч дипломтой нь нотлогдсон. Энэ асуудлыг БШУ-ы сайдын зөвлөлөөр хэлэлцээд боловсролын салбарт ажиллаж буй албан хаагчдын дипломын шалгалт явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ. Мэргэжлийн дипломтой, заах арга барил эзэмшсэн багш ажиллаж байгаа эсэхийг шалгах шаардлага үүссэн байна гэлээ.
| Л.Энх-Амгалан: Архангайд хүүхэд зодсон цэцэрлэгийн багш хуурамч дипломтой нь нотлогдсон |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24