Бямба, 2024-11-23
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫГ БОДИТОЙ САЙЖРУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

чигдөр Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Аубакир болон тус аймгийн Боловсролын газрын дарга, мэргэжилтнүүдтэй уулзлаа. Миний хувьд Баян-Өлгий аймагт шалгалтаар биш ойлголтоо нэгтгэж, онош тавихаар энэ жил 2 удаа очсон.

Хос хэл гэж юу вэ гэдэг бодлогын тодорхойлолт байхгүй, стандарт байхгүй, хөтөлбөр байхгүй, ном, сурах бичиг байхгүй, толь бичиг байхгүй, арга зүй байхгүй. Үүнийг үндэсний цөөнх, цөөнх дотор амьдарч байгаа ястнуудынхаа боловсролын эрхийг үл хүндэтгэсэн. Боловсролын салбар улс төрөөс хэт хараат болсон. Багш, багш бус ажилтнуудын харьцаа алдагдсан, Хос хэлээр боловсрол олгох хөтөлбөр, арга зүйг шинэчлэх хэрэгтэй зэрэг олон асуудлыг тогтоосон.

Зөвлөн туслах ажлын мөрөөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

1. Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн чанарын үнэлгээний судалгаагаар Баян-Өлгий аймаг хангалтгүй үнэлэгдсэн. Энэ оны 9 дүгээр сард үндэсний хэмжээнд зохион байгуулсан оношлох үнэлгээг харьцуулж өөрийн аймгийн үр дүнд нарийвчилсан шинжилгээ хийж, боловсролын чанараа сайжруулахад аймгийн Засаг дарга онцгойлон анхаарч, тусгайлсан арга хэмжээ хэрэгжүүлэх,

2. Багш, ажилтны монгол хэлний чадварыг сайжруулах, сургалтын байгууллагын орчинд монгол хэлний хэрэглээ нэмэгдүүлэх тусгайлсан бодлого, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж үр дүнг тооцох,

3. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтыг тасралтгүй үргэлжлүүлэх бэлэн байдлыг хангах, сургалтын цахим платформыг хөгжүүлэх, багшийн чанарыг сайжруулах,

4. Бага ангиас хос хэлээр сургалтыг чанартай зохион байгуулах, казах хэлээр хичээллэх анги, бүлгийн зэрэгцээ монгол хэлээр хичээллэх анги, бүлгийг зэрэгцүүлэн нээж хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах арга хэмжээ авах (эцэг эх, асран хамгаалагч хүүхдээ ямар хэлээр хичээллэх анги, бүлгийг сонгох боломжийг олгох),

5. Сургуульд элсэх 6 настай хүүхдүүд ямар шалтгааны улмаас сургуульд элсэхгүй байгааг тодруулж, хүүхдийг хугацаанд нь сургуульд элсүүлэх арга хэмжээ авч, бага боловсролын хамран сургалтын хувийг нэмэгдүүлэхэд анхаарах,

6. Цэцэрлэг, сургууль бүрийн орон тоонд шинжилгээ хийж, үүссэн гажуудлыг засах арга хэмжээ авах, багшаас бусад ажилтны орон тооны батлагдсан нормативыг хатуу баримтлах,

7. Багш, ажилтныг ажилд авах, чөлөөлөхөд холбогдох хууль тогтоомжийг чанд баримтлах, сул ажлын байранд багш, ажилтныг авахад нээлттэй сонгон шалгаруулах, авлига, хээл хахуулиас ангид байх зарчим баримтлах,

8. Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг бэхжүүлэх хүрээнд тус сургуулийг МУБИС-ийн харъяанд шилжүүлэх, МУБИС, салбар сургууль хооронд 2+2, 3+1 гэх мэт сонголтот хөтөлбөрүүд хэрэгжүүлэх,

9. Салбар сургуулийн багш нарыг чадавхжуулах хөтөлбөр эхлүүлж, салбар сургуулийг түшиглэн монгол хэлний төрөлжсөн ахлах сургууль байгуулах,

10. Салбар сургуулийг түшиглэн Хос хэлний судалгаа хөгжлийн төв байгуулах, Салбар сургуулийг түшиглэн Хэл соёлын /Тува, Урианхай, Казах/ төвийг хөгжүүлэх, Салбар сургуулийг түшиглэн орон нутгийн брэнд бүтээгдэхүүний Гарааны стартап компанийг байгуулах,

11. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хөгжих хэрэгцээг судалж салбар сургуульд түшиглэсэн модульт сургалтыг зохион байгуулах,

12. ХААИС, АШУИС-тай хамтран малын эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер гэх мэт хөтөлбөрүүдийг эхлүүлэх, МСҮТ-ийг уялдаа холбоотойгоор хөгжүүлж, бэхжүүлэх зэрэг бодитой ажлуудыг эхлүүлж, ажлын үр дүнд хяналт тавьж, хариуцлагажуулж ажиллахаар төлөвлөж байгаагаа хэллээ.

 


БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫГ БОДИТОЙ САЙЖРУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2021-12-29 12:35:41
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0