Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны тушаалаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах ажилтан болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг баталсан байдаг.
"Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам"-ын дагуу орон тооны бус зөвлөлийг 7-9 гишүүний бүрэдэхүүнтэйгээр аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллуулах ёстой. Дээрх заалтыг хэрэгжүүлж 12 аймаг, 9 дүүрэгт Засаг даргын шийдвэрээр “Ёс зүйн зөвлөл”-ийг байгуулсан байна. Харин 5 аймагт Засаг даргын дэргэд “Ёс зүйн зөвлөл” байгуулаагүй байна.
Судалгаанаас дүгнэхэд 2021 онд багш, ажилтны ёс зүйн зөрчлийн талаарх 58 өргөдлийг аймаг, дүүргийн Ёс зүйн зөвлөл; ирүүлсэн бөгөөд ёс зүйн зөрчил гэдэг нь нотлогдоогүй 17 өргөдөл гомдлыг буцаасан байна.
Ёс зүйн зөрчил гаргасан 41 албан хаагчид сахилгын хариуцлага оногдуулсан байна. Үүнээс 12 албан хаагчид уучлал гуйхыг үүрэг болгож, 18 албан хаагчид сануулах арга хэмжээ авч, 11 албан хаагчийг ажлаас чөлөөлжээ.
Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, гадуурхал, сошиал орчин дахь аюулгүй байдлын зөрчил, багш ажилтнуудын ёс зүйгүй үйлдэл 2021 онд хэд хэдэн удаа гарсан. Энэ байдлыг таслан зогсоохын тулд боловсролын салбарт сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн. Тэгвэл эхэлсэн ажлаа үр дүнд хүргэж үүнд чиглэсэн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж боловсролын салбар 2022 оныг "Ёс зүйн жил" болгон зарлаж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
| Боловсролын салбар 2022 оныг "Ёс зүйн жил" болгоно |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24