Бямба, 2024-11-23
Хүүхдийн хөгжлийн алтан үе буюу амьдралын эхний 1000 хоногийн хөгжлийг чухалчилж байна

Хүүхэд төрснөөс хойш 3 хүртэлх насандаа ирээдүйд хэн болж өсөх, хөгжих, төлөвших нь тодорхой болдог гэж дэлхий нийт үзэж байна. Тэгвэл амьдралын алтан үеийг нь зөв чиглүүлж, хөгжүүлэхийн тулд “Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсрууллаа.  

Монгол Улсын 0-3 хүртэлх насны 231.4 мянган хүүхэдтэй. Гэр бүлийн орчинд болон олон нийтэд түшиглэсэн үйлчилгээгээр тэдний хөгжлийг дэмжихэд энэ хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөр нь 3 хүртэлх настай хүүхдийн бие бялдар, хөдөлгөөн, танин мэдэхүй, хэл яриа, сэтгэл хөдлөл, харилцааг хөгжүүлэхэд чиглэж байна.  

Хөтөлбөр боловсруулсантай холбоотойгоор холбогдох яамд, төрийн байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллага, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулсан зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг өрнүүллээ.  

Энэхүү хэлэлцүүлгээр бага насны хүүхдийн эрт үеийн хөгжлийн талаарх онол, үзэл баримтлал, дэлхий нийтийн чиг хандлага, олон улсын туршлагыг хуваалцаж, 3 хүртэлх буюу хүний хөгжлийн “Алтан үе”-ийн хөгжил хамгийн чухал болохыг онцлон ярилцлаа.  

0-3 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт салбар бүрийн оролцоог хангах нь хамгийн чухал юм. Энэ насны хүүхдэд эрүүл мэнд, хамгаалал, боловсрол гээд цогц үйлчилгээг үзүүлэх ёстой. Өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн байгууллагууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд дагнасан үйл ажиллагаа явуулсаар ирсэн бол цаашид хамтарч ажиллахаар болж байна.  

Хүүхдийн хөгжлийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч, олон улсын байгууллагын дэмжлэгийг авахын зурагцээ эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, ойлголтыг сайжруулах нь хамгийн чухал юм гэж БШУЯ-наас мэдээллээ. 


Хүүхдийн хөгжлийн алтан үе буюу амьдралын эхний 1000 хоногийн хөгжлийг чухалчилж байна
2022-01-26 11:00:02
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0