Бямба, 2024-11-23
“Хүүхэд 3 хүртэлх насандаа ирээдүйд хэн болж төлөвших нь тодорхой болдог”

Хүүхэд төрснөөс хойш гурав хүртэлх насандаа ирээдүйд хэн болж өсөж хөгжин төлөвших нь тодорхой болдог гэж судлаачид үздэг. Тэгвэл амьдралын алтан үеийг нь зөв чиглүүлж, хөгжүүлэхийн тулд “Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсрууллаа хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

Монгол Улсад 0-3 хүртэлх насны 2314 мянган хүүхэд байдаг. Гэр бүлийн орчинд болон олон нийтэд түшиглэсэн үйлчилгээгээр тэдний хөгжлийг дэмжихэд энэ хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөр нь 3 хүртэлх настай хүүхдийн бие бялдар, хөдөлгөөн, танин мэдэхүй, хэл яриа, сэтгэл хөдлөл, харилцааг хөгжүүлэхэд чиглэж байна.

Хөтөлбөр боловсруулсантай холбоотойгоор өнөөдөр холбогдох яамд, төрийн байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллага, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулсан зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Энэхүү хэлэлцүүлгээр бага насны хүүхдийн эрт үеийн хөгжлийн талаарх онол, үзэл баримтлал, дэлхий нийтийн чиг хандлага, олон улсын туршлагыг хуваалцаж, 3 хүртэлх буюу хүний хөгжлийн “Алтан үе”-ийн хөгжил хамгийн чухал болохыг онцлон ярилцлаа.

0-3 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт салбар бүрийн оролцоог хангах нь хамгийн чухал юм. Энэ насны хүүхдэд эрүүл мэнд, хамгаалал, боловсрол гээд цогц үйлчилгээг үзүүлэх ёстой. Өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн байгууллагууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд дагнасан үйл ажиллагаа явуулсаар ирсэн бол цаашид хамтарч ажиллахаар болж байна.

Хүүхдийн хөгжлийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч, олон улсын байгууллагын дэмжлэгийг авахын зэрэгцээ эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, ойлголтыг сайжруулах нь хамгийн чухал юм.

Хэлэлцүүлэгт

  • “Бага насны хүүхдийн хөгжил – дэлхий нийтийн чиг хандлага”
  • “Хүүхдийн амьдралын эхний 3 жилийн хөгжлийг тольдох нь”
  • “Бага насны хүүхдийн хөгжлийн үнэлгээ, эрт үеийн интервенц” гэсэн сэдвүүдээр илтгэл сонсов.
 

 
 
 

 


“Хүүхэд 3 хүртэлх насандаа ирээдүйд хэн болж төлөвших нь тодорхой болдог”
2022-01-26 11:26:50
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0