Хүүхэд хамгааллын статистик үзүүлэлтийн хүрээ, тооцох аргачлал, залуучуудын статистикийн мэдээлэл цуглуулах маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэх ажлыг Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран хэрэгжүүлнэ.
Уулзалтаар ажлын хэсгийн гишүүн, НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Т.Ариунтуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зөвлөх Я.Байгальмаа нар хүүхдийн статистикийн үзүүлэлтийн хүрээ, тооцох аргачлалыг шинэчлэх хэрэгцээ, шаардлага, үзүүлэлт тооцох аргачлалын эхний төсөл болон Үндэсний статистикийн хорооноос 2015 онд баталсан Хүүхэд хамгааллын статистикийн үзүүлэлт тооцох аргачлалд хийсэн үнэлгээний үр дүнг танилцуулж, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд ажлын хэсэг цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллахаар болов. Энэ ажлын хүрээнд ажлын хэсгийн эхний уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ. Уулзалтад ажлын хэсгийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Ажлын хэсгийн дэд дарга Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал болон холбогдох албаныхан оролцжээ.
| Хүүхэд, залуучуудын салбарын статистик үзүүлэлтүүдийг сайжруулна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24