Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2022-2023 оны хичээлийн жилд Франц улсын их, дээд сургуулийн магистрын түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.
Хүсэлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ныг дуустал хүлээж авна.
Тэтгэлгийн зорилго:
Тэтгэлэг олгох чиглэл:
Тавигдах шаардлага:
Өмнө нь Монголын Засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд суралцаж байгаагүй байх.
Англи хэлний мэдлэг:
Франц хэлний мэдлэг:
Бүрдүүлэх баримт бичиг:
Францын их, дээд сургуульд бүртгүүлэх талаар мэдээллийг Аллианс франсайз төвд байрлах Campus France-н төлөөлөгчөөс авна уу. Утас: 351914
Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр, өөрөөр хэлбэл 2 байгууллагад илгээх зорилгоор тус тусад нь/ бүрдүүлнэ.
2022 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ДОТОР дараах хаягаар Францын Элчин сайдын яаманд ирүүлнэ үү.
“Сургалтын тэтгэлгийн хүсэлт” гэж хаяглан
Энх тайвны өргөн чөлөө -15
Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ-ны харуулд өгнө.
Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад оруулахгүй.
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг баримт бичигт тулгуурлан үнэлгээ өгөх, ярилцлага хийх гэсэн үе шаттай зохион байгуулах ба бичиг баримтыг БШУЯ болон Францын ЭСЯ-ны хамтарсан хороо 2022 оны 5 дугаар сарын 1-10-ны хооронд хянан шалгаруулах ба шалгарсан иргэдэд 2022 оны 5- дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд 2 дахь шатны ярилцлагын товыг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.
Монгол, Францын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдэлнэ.
Тэтгэлэг нь Франц дахь их сургуулийн сургалт, амьжиргааны бүх зардал, бусад зардлыг бүгдийг бүрэн хангах хэмжээтэй бус гэдгийг анхаарч, хувийн зүгээс нэмэлт санхүүжилттэй байх хэрэгтэй гэдгийг сануулж байна.
Холбоо барих:
Нэмэлт мэдээллийн талаар Францын Элчин сайдын яам Соёл, хамтын ажиллагааны хэлтэс Хатагтай Тогтохын Төрням
Утас: 11-324519
Цахим хаяг: turnyam.togtokh@diplomatie.gouv.fr
Мөн, Монгол дахь Кампус Франс
Фэйсбүүк хуудас: Campus France en Mongolie
Цахим хаяг: ecf-ub@afm.mn хаягаар хандана уу.
Түүнчлэн, дараах холбоосуудаар дамжуулан Франц улсад суралцахтай холбоотой мэдээллийг судлах боломжтой.
ОЮУТАН СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ ТӨВ (C.N.O.U.S.) - Францад сурч , амьдрахад хэрэг болох дэлгэрэнгүй танилцуулга. http://www.cnous.fr
ФРАНЦ ДАХЬ ГАДААД ОЮУТНУУД - Сургуульд бүртгүүлэх журам, оюутны амьдралын нөхцөл бололцооны талаарх чухал хэрэгтэй мэдээллүүд. http://www.education.gouv.fr
КАМПУС ФРАНС - Францад ирэх олон улсын оюутан, эрдэм шинжилгээний ажилтан нар тосон авч, байр сууц олох асуудлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн практик зөвлөмжүүд. http://www.campusfrance.org
Францын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27