Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөр болон магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон улсад суралцах болзол хангасан 45 оюутанд батламж гардууллаа.
Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 44, магистрын хөтөлбөрийн 1, нийт 45 оюутан тэргүүлэх инженер, технологийн чиглэлээр тус тус 2 жил суралцана. Төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ ажиллах болзолтойгоор ийнхүү Япон улсыг зорих юм.
Төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөр ШУТИС-ийн Бакалаврын сургалтын хөтөлбөрийн чанарыг олон улсын түвшинд хүргэх, сургалтын орчныг сайжруулах, инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх зорилготой. Хөтөлбөрт нийт 320 оюутан суралцуулахаар төлөвлөснөөс 289 оюутан хамрагдаад байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Шинжлэх, ухаан технологийн их сургуульд хоёр жил суралцаад Япон улсын Консорциумын 10 их сургуульд 3 дугаар дамжаанаас шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженер мэргэжлээр суралцдаг хос дипломтой төгсдөг онцлогтой юм.
Төслийн үндсэн 3 хөтөлбөрийн хүрээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийт 821 оюутан, судлаач, багш нар хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 82.1 хувийг эзэлж байна.
| “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЯПОНД СУРАЛЦАХ 45 ОЮУТАНД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24