"Мэргэжлийн боловсрол, сургалт ба ажил олгогчдын хамтын ажиллагаа" зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Тус уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам /БШУЯ/ болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ хамтран зохион байгуулсан юм.
Энэ үеэр дотоодын шилдэг 60 ААН, байгууллага оролцож, хүний нөөцийн тулгамдсан асуудлаа ярилцав. Монгол улсад Мэргэжлийн сургалтын байгууллага болох МСҮТ, коллежид 185 мэргэжлээр 42,594 оюутан суралцдаг гэсэн статистик бий. Гэвч төгсөгчдийн 60 хувь нь ажил олгогчдын тавьж буй шаардлагад нийцэхгүй, ажлын байргүй байна гэдгийг уулзалтын үеэр хэлэлцлээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Ажил олгогчдын эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулахад ажил олгогчдоос санал авч байх нь чухал.
Мэргэжлийн боловсрол, сургалтад төр, хувийн хэвшлийн түншлэл, ажил олгогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар төгсөгчдийг ажлын байраар хангах, ажил олгогчдод хэрэгцээтэй ур чадвартай, мэргэжилтэй ажилтныг бэлтгэн нийлүүлж хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалах, өсөн нэмэгдүүлэхэд эрх зүйн шинэчлэл шаардлагатай.
Зөвлөлдөх уулзалтаас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарыг чадавхжуулах, үйлдвэрлэлийн дадлагыг чанартай явуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах бодит үр дүнд хүргэх томоохон бодлого, санал, дүгнэлт гарах юм" хэмээн хэлэв.
БШУЯ: МСҮТ, коллежийг төгссөн оюутнуудын 60% нь ажил олгогчдын тавьж буй шаардлагад нийцэхгүй байна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27