Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Соёлын элч Сачиэ Мацүозаваг хүлээн авч уулзлаа.
С.Мацүозава нь 2018 оноос Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллаж байгаа юм. Тэрбээр 2011 оноос өнөөг хүртэл Монгол Улсын боловсролын салбарын хүний нөөцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Ерөнхий боловсрол, их дээд сургуулиудын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2001 оноос хойш боловсролын байгууллагын 400 гаруй багш, ажилтныг Япон улсад туршлага судлуулах ажлыг зохион байгуулжээ.
Уулзалтын үеэр Соёлын элч боловсролын салбарын хамгийн чухал гурван зүйл бол ёс зүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох, нийгэмшүүлэх, сургалтын хөтөлбөр, агуулга болохыг онцлон хэлсэн.
БШУ-ы сайд түүний саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд ёс зүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох чиглэлээр ажилладаг, туршлагатай профессоруудыг урьж, хамтарч ажиллахыг хүслээ. Японы талаас ч энэ чиглэлд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд, БШУ-ы сайд багш нарыг чадавхжуулах, туршлага судлах ажилд илүү олон багш нарыг хамруулахыг хүсээд, Монголын багш нарын төлөө ажилладагт талархал илэрхийллээ.
Эх сурвалж: БШУЯ
Боловсролын ёс зүйн чиглэлээр япон профессоруудтай хамтарч ажиллана |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27