2021-2022 оны хичээлийн жилд Сүхбаатар аймгийн хэмжээнд 16 сургуульд 13395 хүүхэд суралцаж, 1120 багш, ажилтан ажиллаж байна. Харин сургуулийн өмнөх боловсролын 24 байгууллага энэ хичээлийн жилд хүүхэд хүлээн авчээ.
Сүхбаатар аймгийн МСҮТ нь 1985 онд Дорнод аймгийн барилгын ТМС-ийн салбар хэлбэрээр байгуулагдаж байсан бол өнөөдөр 2,5 жилээр 16 мэргэжлээр, 1 жилээр 8 төрлийн сургалт явуулж байна.
Сүхбаатар аймгийн хэмжээнд боловсролын салбарт:
- “Сүхбаатар-нэг мөрөөдөл” ТББ-аас багш нарын хөдөлмөрийг үнэлж, урамшуулах замаар сургалтын чанарыг ахиулах зорилготой “Шилдэг багш” хөтөлбөр,
- “ЗАЛУУ БАГШ” хөтөлбөр,
- Өрсөлдөгч Сүхбаатарчууд 10*10 англи хэлний төсөлт хөтөлбөр,
- “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершип боловсрол олгох” төслүүдэд амжилттай хэрэгжүүлж байна.
Сүхбаатарын сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтынхаа дундаж оноог сүүлийн 3 жил тогтмол ахиулсан байна. Аймгийн удирдлагууд 2022 онд 500 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг боловсролын салбартаа зарцуулж сургууль тус бүрд нэг кабинетийг шинээр байгуулсан бол цэцэрлэгүүдэд эко тоглоомын хангалт хийжээ.
Сургууль цэцэрлэгийн барилга байгууламж харьцангуй сайжирсан ч 3 барилга удаашралтай, бүтээн байгуулалт нь олон жил үргэлжилж байгааг эрчимжүүлэхээр аймгийн удирдлагуудтай зөвлөлдөв гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
| БШУ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24