Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлж байна.
Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-Очир "БЕГ, Боловсролын мэдээллийн технологийн төв болон И-Монголиа академи хамтран 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг хийх бэлтгэлийн хангалаа.
Энэ жил ерөнхий боловсролын сургуульд 750 мянган хүүхэд суралцах урьдчилсан дүнг гаргасан. Өнгөрсөн жил 712 мянга байсан бол энэ жил 750 мянга боллоо. Жил тутамд сургуульд суралцах хүүхдийн тоо 40 мянга орчмоор нэмэгдэж байна" гэлээ.
Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн элсэлт, бүртгэлийг зохион байгуулахдаа Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ), Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ), Газрын Харилцаа, Геодези Зураг Зүйн Алба(ГХГЗЗА), Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам(ХНХЯ) дээр мэдээллийн сангуудыг нэгтгэн, хамтарч ажиллаж байгаа аж.
Шинэ хичээлийн жилд 78,345 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах тооцоолол байна. Ямар нэг хаягийн зөрчилгүй хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь дагуу сургуулиудад хуваарилсан байгаа аж.
Түүнчлэн тэрбээр "Урьдчилж хуваарилагдсан хүүхдүүдийг эцэг, эхийнх нь хүсэлтийн дагуу баталгаажуулах ажил наймдугаар сарын 19-25-нд болно. Харин 26-30-нд хүсэлт баталгаажсан хүүхдүүдээ анги бүлэгт хуваарилж, эцэг, эхэд нь хариу мэдээлнэ" гэлээ



| 2022-2023 оны хичээлийн жилд 78,345 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24