Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг үнэ төлбөргүйгээр, дунд, ахлах ангийн сурагчдад багцын түрээсээр тус тус сургуулийн номын сангаар дамжуулан хэрэглүүлдэг.
2022-2023 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудад:
Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ангийн сурах бичгүүд аймаг, дүүрэгт 100 хувь хүргэгдсэн бөгөөд 2-5 дугаар ангийн сурах бичгийн түгээлт 70 хувийн явцтай байна.
Харин 6-9 дүгээр ангийн сурах бичгүүд есдүгээр сарын 15-ны дотор орон нутагт хүргэгдэх гэрээтэйгээр хэвлэлтийн ажил хийгдэж байна.
Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 98 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх хүрээнд БСШУС-ын сайдын 2019 оны А/302 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам”-ыг баталсан байдаг.
Энэхүү журмын дагуу 6-12 дугаар ангийн сурагчид хичээлийн жилийн туршид 10-17 нэр төрлийн сурах бичгийг багцаар нь 12,400-21,000 төгрөгөөр түрээслэн хэрэглэж байгаа аж.
Иймд асран хамгаалагчдын хувьд гар дээрээс сурах бичиг худалдан авахгүй байх, сургуулийн номын санчдад нөөцөд байгаа болон нөхөн хангалтаар хүргэгдэж буй сурах бичгийг сурагчдадаа шуурхай тарааж хэрэглүүлэх, сурагчдадаа нөхөн хангалтын сурах бичиг сургуульд хүргэгдэх хүртэл түрээсийн сурах бичиг авч амжаагүй бол https://medle.mn/ цахим талбарын "Суралцагч" цэсэд хандан цахим сурах бичгээ хэрэглэхийг зөвлөж байна.
Жич: 2019 онд зарим сурах бичигт сайжруулалт хийсэн бөгөөд 2020, 2021, 2022 онд хэвлэгдсэн нэг нэрийн сурах бичгүүд нэг эхээр хэвлэгдсэн тул хуудас, дасгалын дугаар зөрөхгүй.
2019 онд өөрчлөлт ороогүй буюу 2017-2022 онд нэг эхээр хэвлэгдсэн 33 нэр төрлийн сурах бичгийн жагсаалтыг зургаас харна уу.
Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар
Ерөнхий боловсролын сургуулиудад 2.2 сая ширхэг сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлж байна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27