Бямба, 2024-11-23
БШУЯ: Өнөөдрийн байдлаар 126312 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна

Монгол Улсын Засгийн газар “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлсэн. Хүртээмжийг нэмэгдүүлэхдээ цэцэрлэгийн зориулалттай барилгыг худалдан авах, түрээслэх, удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэх, байгууллагын цэцэрлэг, хувийн цэцэрлэг байгуулахыг дэмжих, хувийн цэцэрлэгийн сул оронд тоонд нэмэлт элсэлт авах, цомцог гэр төсөл, хүүхэд харах үйлчилгээг нэмэгдүүлэх гэхчлэн олон чиглэлд ажилласан.

2021-2022 оны хичээлийн жилд 106254 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг байсан бол цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлснээр өнөөдрийн байдлаар 126312 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна.

Тодруулбал:

- Бэлтгэл анги – 33440
- Ахлах анги – 34288
- Дунд анги – 32553
- Бага анги – 26031 хүүхдүүд тойргийн болон тойргийн бус цэцэрлэгт хамрагдаж байгаа юм.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг энэ хичээлийн жилд e-mongolia.mn цахим системээр 3 үе шаттайгаар зохион байгуулсан. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 8, 9, 10 дугаар сард цахимаар авч, бүртгүүлж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчдад боломж олгохоос гадна цаг хугацаа хэмнэж чадсан.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэгт 647 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 15308 багш, ажилтан ажиллаж байна. Хүүхэд харах үйлчилгээний тухайд нийслэлийн 7 дүүргийн 155 хүүхэд харах төвд 345 хүүхэд асрагч 1776 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Цаашид нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлыг эрчимжүүлсээр байх бөгөөд хүүхдэд ээлтэй орчин, чадварлаг багш, чанартай сургалт, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

 

 


БШУЯ: Өнөөдрийн байдлаар 126312 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна
2022-12-05 12:24:52
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0