Чилид үүссэн эмх замбараагүй байдлыг зохицуулах үүднээс тус улсын Засгийн газар иргэдийнхээ амьжиргааг дэмжихэд чиглэсэн цогц арга хэмжээ боловсруулан Конгрессоор хэлэлцэхээр болжээ. Тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера цогц арга хэмжээнд тэтгэвэр нэмэх, цахилгаан эрчим хүчний тарифыг бууруулах, эмчилгээний зардлыг хэсэгчлэн улсаас гаргах, эм бэлдмэлийн үнийг хөнгөлөх, цалингийн доод хэмжээг нэмэх зэрэг багтаж байгааг тодотголоо. Оюутан залуусын эсэргүүцлийн хөдөлгөөнөөс үүдэн хотын метроны үйл ажиллагаа тасалдахад хүрээд буй. Чилийн нийслэл Сантъяго болон бусад хэд хэдэн хотод онц байдал зарлаад байгаа юм.
Метроны тасалбарын үнэ өссөнийг эсэргүүцсэнээс үүдэлтэй жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсэж, хоёр хүн амиа алдаж, 156 цагдаагийн ажилтан гэмтэж, 300 орчим хүн баривчлагдсан нь онц байдал зарлахад хүргэсэн.
Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдын олонх нь ахлах сургуулийн сурагч, оюутан байгаа юм. Чилийн Засгийн газраас метроны тасалбарыг 1.17 ам.доллароор нэмэх шийдвэр өнгөрсөн сарын эхээр гаргасан. Эрчим хүчний үнэ өндөр, песогийн ханш сул зэргээс үүдэн ийм шийдвэр гаргасан талаар холбогдох албаныхан тухайн үед мэдээлж байв. Гэвч Сантъяго хотын залуус үнэ өссөнийг эрс эсэргүүцэж, хэд хэдэн метроны буудал руу халдаж, хотын томоохон зам, талбайг өнгөрсөн амралтын өдрөөс хойш хаагаад байгаа юм.
Оюутан залуусын эсэргүүцлийн хөдөлгөөнөөс үүдэн хотын метроны үйл ажиллагаа тасалдахад хүрээд буй. Цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, бороохой ашиглаж байна. Латин Америкийн хамгийн чинээлэг орны нэгд тооцогддог Чилид сүүлийн жилүүдэд баян, ядуугийн ялгаа нэмэгдэж, амьдралын өртөг өсөх болсон. Тэр дундаа Сантьяго хотод амьдрах өртөг хэт өндөр байгааг иргэд шүүмжилж, эдийн засгийн шинэчлэлт явуулахыг Засгийн газартаа уриалах болсон билээ. Тус улсын Ерөнхийлөгч Пиньера Себастьян хувийн өмч, нийтийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс онц байдал зарлаж байгаагаа өнгөрсөн даваа гарагт мэдэгдээд "Жагсах нэг хэрэг. Танхайрах өөр хэрэг" гэдгийг анхааруулаад буй. Жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэснээс болж, метроны буудлуудад урьдчилсан байдлаар 700 мянган ам.долларын хохирол учраад байгаа аж. 140 км-ын урттай шугам, 130 гаруй зорчигчийн тавцан бүхий Сантъяго хотын метроны систем Латин Америкдаа хамгийн боловсронгуйд тооцогддог.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-latin-america-50113090
| Эмх замбараагүй байдлыг намжаахын тулд иргэдийн амьжиргааг дэмжихээр болов |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24