Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөнтэй уулзаж, хоёр талын боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
“Монгол Улсын оюутнуудыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд суралцуулах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан талархал дэвшүүлсэн.
Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар 2025 оноос бакалаврт 200, магистрт 40, докторт 20 монгол залуус суралцах боломжтой болох юм.
Түүнчлэн мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын төвийн үйл ажиллагааг сайжруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны зүгээс Монгол Улсын Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын төвийн үйл ажиллагааг дэмжих буцалтгүй тусламжийг олголоо.
| Манай улс ӨМӨЗО-той боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24