Баасан, 2024-11-22
Цөмийн цацрагт бохирдсон усны тухай хуурамч яриа

Токиогийн цахилгаан эрчим хүчний  корпораци Фукушимагийн цөмийн цацрагт бохирдсон усыг энэ сарын 2-ноос эхлэн гурав дахь удаагаа далайд цутгажээ. Энэ ажиллагаа нь энэ сарын 20 хүртэл үргэлжилж, 7800 тонн орчим бохирдол усыг ялгаруулах аж. Токиогийн цахилгаан эрчим хүчний  корпорац цөмийн цацрагт бохирдсон усан дахь "цацраг идэвхт бодис тритиумын агууламж  хэвийн хэмжээнд байна" гэжээ.  Гэсэн хэдий ч долоо хоногийн өмнө, уг компанид цацраг идэвхт шингэн алдагдсан осол гарч,  хоёр ажилтныг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Цөмийн цацрагт бохирдсон ус ямар ч аюулгүй хэмээн Японы тал байнга дурьдаж буй нь үнэмшилгүй бөгөөд бохирдлын усыг шийдвэрлэх явц дахь эрсдэлийг төсөөлөхийн аргагүй юм.
"Кёодо" агентлагийн мэдээлснээр, 10-р сарын 25-ны өдөр, Токиогийн цахилгаан эрчим хүчний корпорацийн таван ажилтан цөмийн бохирдсон усны ALPS сувгийг цэвэрлэх явцад цацраг идэвхт бодис агуулсан шингэн тэдний биед хүрсэн байна. Эмнэлэгт яаралтай хүргэсэн хоёр хүний  нэг хүний бүх бие, нэг хүний гар, доод бие нь бохирдсон. Хэдэн цагийн хордлого тайлах  эмчилгээ хийсний дараа тэдний биеийн гадаргуугийн цацраг нь аюулгүй байдлын стандартаас доогуур хэмжээнд хүрээгүй байлаа. Ослын үед бохирдсон шингэний нийт хэмжээгээр Токиогийн цахилгаан эрчим хүчний корпорац хамгийн түрүүнд 100 мл, дараа нь хэд хэдэн литрийг тооцсон бөгөөд энэ нь эхний магадлалаас хэдэн арван дахин өндөр байв. Энэ төрлийн зөрчилдөөн нь Японы "Асахи Шимбун" -ын мэдээллийг нотолж буй гэхэд болно. 
12 жилийн өмнө Фукушима цөмийн цахилгаан станцын ослоос хойш  хойш Токиогийн цахилгаан эрчим хүчний корпорац төрөл бүрийн ослыг нуун дарагдуулсан сөрөг мэдээлэл  маш их шуугиан тарьсан байдаг. Зөвхөн энэ оны зургаадугаар сард Фукушимагийн цөмийн бохирдсон усны агуулахын далангийн уснаас цацраг идэвхт бодис илрүүлсэн атал бохирдлын ус дамжуулах хоолойд цав гарснаар ус алдагдах байдал илэрсэн гэж хэсэг хугацааны дараа тус компаниас мэдээлсэн юм.
Олон судалгааны дүнгээс үзэхэд Фукушимагийн цөмийн бохирдлын усанд 60 гаруй төрлийн цацраг идэвх бодис агуулагдаж буй бөгөөд тритиумаас гадна бусад бодисыг бүрэн цэвэрлэх боломжгүй.
 Фукушима мужийн Онц байдлын удирдах газрын албан хариуцлагатан Сүзуки: "Японы Засгийн Газрын яам, комисс ба байгууллагуудын хоорондох зохицуулалт дутагдаж буйд маш их санаа зовж байна. "  Японы албан тушаалтнуудыг тэтгэвэрт гарсны дараа Токиогийн цахилгаан эрчим хүчний корпорацид урьж зөвлөхөөр ажиллуулдаг бөгөөд уг компанийн  хүмүүс ч Засгийн Газрын бодлого зөвлөмжийн багт хамрагддаг.  Энэ "эргүүлэх хаалга" нь Японы зохицуулалтын агентлагууд нь уг компанийг төдийлөн сайн хянадаггүй болохыг харуулж байна.
Өнөөдрийн байдлаар, Япон бохирдсон усаа зайлуулах ажлыг эхлүүлээд хоёр сар гаруй болж байна. Хамгийн сүүлийн үеийн ослоос харахад урт хугацааны туршид үр дүнтэй олон улсын хяналтыг буй болгох нь маш чухал болох нь харагдаж байна. Далай бол хүн төрөлхтний хамтын гэр орон. Дэлхий хийт Японы хувиа хичээсэн  үйлдэлд золиос болох  ёсгүй.
 
Наянтайн Далантай

Цөмийн цацрагт бохирдсон усны тухай хуурамч яриа
2023-11-03 09:39:50
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ