Казахстаны нийслэл Астана хотын дүүрэг дундын шүүх тус улсын Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг хоёр сар баривчилсан тухай РИА Новости агентлаг мэдээллээ.
Казахстаны зарим хэвлэлийн мэдээлж буйгаар Бишимбаевыг эхнэр Салтанат Нукеновагийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн хоёр сар баривчилсан байна. Тодруулбал, ОРДА агентлагийн мэдээлснээр, энэ сарын 9-нд Астана хотын нэгэн рестораны VIP өрөөнд нөхөр нь эхнэрээ зодож амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев гэр бүлийн маргааны үеэр 31 настай эхнэрээ маш хэрцгийгээр зодож хөнөөсөн болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Амь хохирогч толгойдоо маш хүнд гэмтэл авсан төдийгүй, нүүр нь хүн танихгүй аргагүй болтлоо зодуулсан нөхцөл байдалтай олдсон байна.
Тус хэрэг энэ сарын 9-ний 07:00 цагийн орчимд болжээ. Тухайн үед эмнэлгийн тусламж цаг алдалгүй дуудсан бол амь хохирогчийг аврах боломж байсан ч түүний нөхөр болох Куандык Бишимбаев рестораны VIP өрөөнд хэнийг ч оруулаагүй улмаар хэргийн газрын бүх хяналтын камерын бичлэгийг устгаж, эхнэрийнхээ утсыг нуун дарагдуулсан байна.
Куандык Бишимбаев 2016 оны тавдугаар сараас 12 дугаар сар хүртэл Казахстаны Үндэсний эдийн засгийн сайдаар ажиллаж байсан. 2018 онд түүнийг төрийн мөнгө шамшигдуулсан, авлига авсан хэргээр буруутган саатуулжээ. Мөн оны гуравдугаар сард шүүхээс түүнд төрийн албанд удирдах албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасч, эд хөрөнгийг нь хурааж, 10 жил хорих ял оноосон юм.
2019 оны аравдугаар сард Шымкент хотын шүүх Бишимбаевыг тэнсэн суллах шийдвэр гаргасан. Түүний өмгөөлөгчийн мэдээлснээр Бишимбаев Казахстаны экс Ерөнхийлөгч Нурсултан Назарбаеваас өршөөл үзүүлэхийг хүсчээ.
Эх сурвалж: Орда
| Казахстаны сайд асан эхнэрээ хөнөөсөн хэргээр баривчлагдав |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24