Бразилийн Амазоны далайн ус 40 хэмээс давж халсны улмаас 100 гаруй далайн гахай амь үрэгдсэн байна.
Тус улсын шинжлэх ухааны яамнаас санхүүжүүлдэг судалгааны байгууллага болох Мамирауа хүрээлэнгийн мэдээлснээр үхсэн далайн гахайнууд өнгөрсөн долоон хоногт Тефе нуураас олдсон аж.
Хүрээлэнгээс ийм олон тооны далайн гахай амь үрэгдсэн явдал нь ер бусын зүйл гэж мэдэгдсэн бөгөөд нуурын усны температур дээд хэмжээг давж халсан байсныг тогтоожээ.
“Одоогоор энэ үйл явдлын шалтгааныг тогтооход эрт байна. Гэхдээ энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө буюу Тефе нуурын өндөр температуртай холбоотой бөгөөд зарим цэгт цельсийн 39 хэмээс давж халж байна” хэмээн CNN-ийн мэдээний тайлбарт дурджээ.
Дэлхийн хамгийн том усан зам болох Амазон мөрөн одоогоор хуурай улиралд байгаа хэдий ч голын амьтдын хэд, хэдэн төрөл зүйл мөн өндөр температурт өртөж байгаа аж.
Судлаачид, сайн дурын ажилтнууд амьд үлдсэн далайн гахайнуудыг цөөрмийн сэрүүн ус руу нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байгаа ч тус газар алслагдмал бүс нутаг тул ажиллагаа амаргүй байгааг мөн онцолсон байна.
Амазон мужийн нийт 59 хотод голын усны түвшин дунджаас доогуур байгаа нь усан тээвэр, загас агнуурын үйл ажиллагаанд саад учруулж байна. Тус улсын эрх баригчдаас ойрын хоёр долоо хоногийн хугацаанд хэт халалт үргэлжлэх тул ган гачгийн аюулт үзэгдлийн нөлөө хурцдмал болж, далайн усны амьтад, далайн гахайн тоо толгойд ч сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг анхаруулжээ.
Далайн хамгийн гүнд усны температур 2-4 хэм хүртэл хэлбэлздэг байна.
Эх сурвалж: CNN.new.com
Амазонд далайн ус 40 хэмд хүрч халсаны улмаас 100 гаруй далайн гахайнууд амь үрэгджээ |
|