Хойд Солонгос улс өнгөрсөн шөнө цэргийн тагнуулын хиймэл дагуулыг сансарт амжилттай хөөргөснөө мэдэгдлээ.
Тус улсын төв телевизээр “Malligyong-1” нэртэй хиймэл дагуул сансрын тойрог замд амжилттай нэвтэрсэн хэмээн зарласан байна. Хиймэл дагуулыг сансарт хөөргөх үйл явцыг удирдагч Ким Жон Ун ажигласан гэв.
Гэхдээ энэ үйлдэл нь хөрш зэргэлдээ орнуудын шүүмжлэлд өртөөд байна. Тодруулбал хиймэл дагуул Японы Окинава мужийн дээгүүр хөөрсөнд Ерөнхий сайд Фүмио Кишида дургүйцэж байгаа юм.
Хойд Солонгос улс энэ онд хоёр ч удаа тагнуулын хиймэл дагуул хөөргөх туршилт хийсэн бөгөөд хоёулаа бүтэлгүйтсэн.

Энэ оны тавдугаар сард хөөргөсөн хиймэл дагуулын туршилт бүтэлгүйтсэн.
Өнгөрсөн шөнө гурав дахь туршилт хийх гэж буйгаа Япон улсад урьдчилан мэдэгдсэн аж. Улмаар Японы Засгийн газар Окинава мужийн ард иргэдэд анхааруулж, хоргодохыг зөвлөсөн байна.
Энэ талаар Ерөнхий сайд Кишида “Хэдийгээр зорилго нь хиймэл дагуул хөөргөх ч гэлээ, баллистик пуужингийн технологи ашиглах нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн холбогдох тогтоолыг илт зөрчиж буй үйлдэл. Мөн манай ард иргэдийн аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц ноцтой асуудал” гэжээ.
Эх сурвалж: ВВС
| Хойд Солонгос тагнуулын хиймэл дагуулыг амжилттай хөөргөснөө зарлав |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24