Лхагва гарагт Хорийн бүлгийн дээд түвшний виртуал уулзалт болж, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди энэ виртуал уулзалтыг даргалан явууллаа. Энэ уулзалтаар тив дэлхийг хамарсан олон асуудлыг хэлэлцэж, тэр дундаа Израил-Хамасын дайныг бүс нутагт өргөжин тэлэхээс сэргийлэхэд Хорийн бүлэг хэрхэн нөлөөлж чадах вэ гэдэг дээр санал бодлоо сольсон байна. Энэ уулзалтын бас нэг онцлог хэсэг нь олон улсын яриа хэлэлцээ, хурал чуулганд сүүлийн үед нэн ховор оролцох болсон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин виртуалаар холбогдож оролцсон нь байлаа.
Өнгөрсөн 2022 оны 2-р сард Украин руу довтолсноосоо хойш ерөнхийлөгч Владимир Путин анх удаа Хорийн бүлгийн уулзалтад оролцож байгаа нь энэ юм. Хурлын үеэр хэлэлцүүлсэн Ойрх Дорнодын асуудлын хажуугаар Путин Орос-Украины дайны гамшгийг дуусгавар болгох арга зам хайх ёстой гэж бусад оролцогч талуудад хандаж илэрхийлсэн байна. Мөн ОХУ энхийн яриа хэлэлцээ явуулахаас хэзээ ч хойш сууж байгаагүй гэж дурдлаа. Одоо болтол энхийн яриа хэлэлцээ явагдаагүй шалтгаан нь Украины хууль ийм яриа хэлэлцээ хийхийг хориглож байгаа нь юм гэж дүгнэж байгаагаа илэрхийлсэн байна. Орос-Украины дайн нь Дэлхийн 2-р дайнаас хойш Европын нутаг дэвсгэр дээр болж байгаа анхны цус ихээр урсгасан том дайн юм. Энэ дайны уршгаар дэлхийн эдийн засаг бүхэлдээ ганхах болсон. Барууны орнуудын зүгээс ОХУ-ыг Украиныг цэрэггүй бүс болгож, туйлширсан дэглэмийг таслан зогсооно гэх агуулгын доор довтолж, Крымийн хойгийг хууль бусаар өөртөө нэгтгэж, зүүн Украинд нөлөөгөө тогтоон, газар нутгаа тэлэх гэсэн бодлого явуулж байна гэж хурцаар шүүмжилж, хориг тавьсны хариуд ОХУ эрчим хүчний хангамжаа таслах зэргээр хариу үйлдэл үзүүлж, дэлхийн эдийн засагт хүнд цохилт өгсөн юм. Түүнчлэн энэ дайны хөлд хэдэн зуун мянган хүн өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирч, сая сая хүн орох газаргүй дүрвэсэн байдалтай байна.
Путин Хорийн бүлгийн уулзалтаар энэ мөргөлдөөнийг “дайн” гэж нэрлэж байсан нь Кремлээс “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэж хэвшсэн нэр томьёоноос өөр байлаа гэж ажиглагчид дүгнэж байна. Тэрээр Орос-Украины дайн олон улсыг цочроом зүйл мөнийн нэгэн адил Газын зурваст болж байгаа үйл явдал ч тийм цочирдом хэрэг юм гэж дүгнэсэн байна. Мөн Газа хотын эмч нар хүүхдүүдэд мэдээ алдуулагчгүй мэс ажилбар хийж байгаа нь итгэмээргүй явдал гэж гайхаж байгаагаа илэрхийлсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Хорийн бүлгийн цахим уулзалтад оролцов |
2024-12-04 10:15:43
2024-12-04 10:13:53
2024-12-04 10:13:18
2024-12-04 10:11:40
2024-12-04 10:10:51
2024-12-04 10:01:24
2024-12-04 09:59:57
2024-12-03 10:13:19
2024-12-03 10:12:40
2024-12-03 10:12:04