Ням, 2024-11-24
БНАСАУ-д коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй болохыг дахин нотолжээ

 БНАСАУ-д шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэж тус улсын “Rodong Sinmun” сонин мягмар гарагт мэдээлжээ. Пёньян халдварын тархалтын талаарх мэдээллийг нуун дарагдуулж байж болзошгүй хэмээн олон нийт хэмээн таамаглаж байжээ.
 
“Манай улсад “COVID-19” вирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй” гэж БНАСАУ-ын эрх баригч намын харьяа “Rodong Sinmun” сонин эрүүл мэндийн асуудал хариуцсан төлөөлөгчийн мэдээлснийг иш татан уламжилжээ.
 
Хятад улсад шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэнээс хойш хөл хорио тогтоох зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг улс даяар хэрэгжүүлсний үр дүнд уг вирусний халдвар авсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж дээрх мэдээнд тэмдэглэсэн байна.
 
БНАСАУ-д вирусний халдвар бүртгэгдээгүй болохыг “Rodong Sinmun” сонины мэдээнд олон дахин дурдсан боловч сэжигтэй шинж тэмдгүүд илэрсэн хүмүүс байгаа талаар мөн мэдээлжээ. 
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Пёньян хот дахь салбараас “Voice of America” агентлагт мэдээлэхдээ, БНАСАУ-ын Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын тохиолдлын талаар мэдээлэл ирээгүй гэжээ.
 
Гэсэн хэдий ч БНАСАУ Хятадын Ухань хотод анх дэгдсэн вирусний тархалтын талаарх мэдээллээ нуун дарагдуулж байж болзошгүй хэмээн олон нийт таамаглаж байгаа бөгөөд БНАСАУ нь Хятад улстай хамгийн урт шугамаар хиллэдэг юм.
 
Мөн БНАСАУ-д эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж сул, халдвар өвчин туссан хүмүүсээс шинжилгээ авах, эмчлэхэд шаардлагатай хэрэгслүүд дутагдалтай байгаа тул шинэ коронавирус дэгдсэн тохиолдолд тархалтыг хянахад хүндрэл учирч болзошгүй хэмээн мэргэжилтнүүд санаа зовниж байгаа ажээ. 

БНАСАУ-д коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй болохыг дахин нотолжээ
2020-02-18 10:02:17
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 1
  • 1
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0