Коронавирусийн голомт болох Ухань хотын эмнэлгийн дарга Лиу Зимин халдварын улмаас нас баржээ. Өчигдөр буюу даваа гарагийн орой БНХАУ-ын Коммунист намын үзэл суртлын комисс албан ёсны хуудсаараа түүнийг нас барсан гэж мэдэгдсэн ч хүмүүс үүнийг “худал мэдээлэл, тэр амьд” хэмээн бичлэлийг нь олон нийтийн сүлжээнд тавьж нэлээдгүй шуугиан тарьсан байна.
Үүний дараа тус бичлэг худал болохыг комисс албан ёсоор мэдэгдэж, удалгүй Хятадын төрийн албан ёсны телевизээр зарлан эмгэнэл илэрхийлсэн байна.
Одоогоор Ухань хотод коронавирусийн халвартай 1716 эмч, ажилтан байгаа бөгөөд зургаан ажилтан нас барсан гэсэн тоог Хятадын Засгийн газраас мэдээлсэн. Гэсэн ч гадаадын албан ёсны томоохон хэвлэлүүд энэ тоог дарж мэдээлж байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Ухань хотын эмнэлгийн дарга коронавирусийн халдварын улмаас нас баржээ |
|