Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 28 дугаар бага хуралдаан” болж байна.
Тус уулзалтад Франц, Япон, Их Британи, Египет, Саудын Араб, Катар, Йордан, Бразил зэрэг дэлхийн нийт 160 улс, орны удирдагчид болон Билл Гейтс тэргүүтэй бизнес эрхлэгчид зэрэг 70,000 гаруй хүн оролцож байгаа ч АНУ, БНХАУ-ын Ерөнхийлөгч нар оролцоогүй аж.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ нэмэгдсээр байгаа энэ цаг үед буюу 2023 он түүхэнд хамгийн халуун жил болж тэмдэглэгдэж байгаатай холбогдуулан зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм.
Хурлын үеэр НҮБ-ын Талуудын бага хурал (COP28) гэж нэрлэгддэг дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан чулуужсан түлшний хамаарлыг бууруулах арга замууд болон уур амьсгалд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх олон улсын алдагдал, хохирлын санг байгуулжээ.
Хамгийн олон оролцогчидтой уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хуралдаан энэ сарын 12-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд үргэлжлэх юм.
Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2023/11/30/cop28-dubai-what-were-the-gains-of-past-five-un-climate-summits
| “Уур амьсгалд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх олон улсын алдагдал, хохирлын сан”-г байгуулжээ |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38