Ням, 2024-11-24
Ж.Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөх асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ

“АНУ руу шилжүүлэгдсэн тохиолдолд хүү минь шоронд үхнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Гэсэн хэдий ч ийм шийдвэр гарахгүй гэж найдаж байна” гэж “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийн аав Жон Шиптон хэлжээ.
 
Ж.Ассанжийг долоон жилийн турш орогнуулсан Их Британи дахь Эквадорын Элчин сайдын яам түүний орогнох эрхийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард цуцалснаар тэрбээр нууцын зэрэглэлийн мэдээлэл задруулсан хэргээр АНУ руу шилжүүлэгдэх боломжтой болсон юм.
 
Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Хууль зүйн яам Ж.Ассанжийг 18 хэрэгт буруутгасны дийлэнх нь Тагнуулын хуулийг зөрчсөн үйлдэл багтжээ. Одоогоор Лондон хотын өндөр хамгаалалттай шоронд хоригдож байгаа “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгчийг шилжүүлэн өгөх эсэх асуудлыг шүүх хурал ирэх даваа гарагт эхлэх ажээ. 

Ж.Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөх асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ
2020-02-20 09:15:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0