РЕЙКЬЯВИК, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /BBC/. Исландын баруун өмнөд нутгийн Рейкьянесийн хойгт хэд хэдэн удаа газар хүчтэй хөдөлсний дараа галт уул дэлбэрчээ.
Сэрсэн галт уулын ойролцоо оршдог загасчдын Гриндавик суурингийн 4 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, ойролцоох “Blue Lagoon” халуун рашаан сувиллын газрыг хаасан байна. Галт уулын халуун хайлмаг орон нутгийн цагаар 22:17 цагт хотын хойд тал руу урсаж эхэлсэн тухай Исландын цаг уурын алба мэдээлжээ.
10 дугаар сарын сүүлчээс хойш нийслэл Рейкьявик хотын бүсэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж, олон мянган чичиргээ бүртгэгдсэн байна.
Галт уулын халуун хайлмаг урсаж байгааг харуулсан зураг, дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна. Халуун хайлмаг урсаж байгаа газрууд, хэмжээг тогтоохоор эргийн хамгаалалтын нисдэг тэргийг илгээсэн гэж Исландын цаг уурын албанаас мэдээлжээ.
Иргэний хамгаалалтын албаны ахлах офицер Видир Рейниссон үндэсний телевизийн RUV компанид мэдээлэхдээ, галт уулын дэлбэрэлт агшин зуурт болсон, том ан цавуудаас гарсан лаавууд бүх чиглэлд урсаж байна гэжээ.
Д.Жаргал
| Исландын баруун өмнөд хэсэгт галт уул дэлбэрчээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24