ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /VoA/. АНУ-ын эрх баригчид Венесуэлд хоригдож буй америкчуудыг солилцох хэлэлцээний хүрээнд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн ойрын хамтран зүтгэгчийг суллалаа.
Тодруулбал, мөнгө угаасан хэргээр АНУ-д 2020 онд баривчлагдсан Алекс Саабыг лхагва гарагт цагдан хорихоос суллажээ. Түүнийг мөнгө угаасан хэргээр шүүж байсан юм. Үүний хариуд Мадуро АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний түүхэн дэх хамгийн том авлигын дуулианд холбогдсон "тарган Леонард" хочтой Леонард Фрэнсис гэгч болон АНУ-ын 10 иргэнийг суллажээ.
Венесуэлийн эрх баригчид мөн улс төрийн 20 хоригдлыг сулласан байна. Энэхүү солилцоог АНУ, Венесуэлийн хооронд байгуулсан томоохон хэмжээний хэлэлцээрийн хүрээнд хийсэн бөгөөд хэлэлцээрийг байгуулахад Катарын эрх баригчид зуучилжээ. Венесуэл улс ардчилал руу шилжихийн хэрээр Вашингтоноос Каракаст үзүүлж буй шахалтаа багасгаж байгаа юм. Тухайлбал, Венесуэлийн эсрэг авсан газрын тос, байгалийн хийн хоригоо сулруулах шийдвэрийг 10 дугаар сард гаргажээ.
Саабыг сулласныг Венесуэлийн Ерөнхийлөгч Мадуро "үнэний ялалт" хэмээн сайшаав. Түүнийг нутагтаа ирснийг Венесуэлийн телевизээр шууд дамжуулсан байна. Сааб Мадурогийн хамт Каракас дахь ерөнхийлөгчийн ордон болох Мирафлорест үг хэлэхдээ, Венесуэлийн удирдагчид талархал илэрхийлж, "Өнөөдөр эрх чөлөөний гайхамшиг, шударга ёсны гайхамшиг биеллээ оллоо" гэжээ.
Цагаан ордноос мэдээлснээр, Венесуэлийн тал Жозеф Кристелла, Эйвин Эрнандес, Жеррел Кенемор, Савой Райт гэсэн Америкийн дөрвөн иргэнийг суллажээ. Суллагдсан хүмүүсийн дунд мөн 2020 онд Венесуэлд зэвсэгт халдлага үйлдсэн хэргээр 20 жил хоригдох ял авсан Америкийн цэргийн алба хаагчид болох Лук Александр Денман, Айран Берри нар байна.
| Венесуэлийн Ерөнхийлөгчийн ойрын хамтран зүтгэгчийг суллажээ |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38