Ням, 2024-11-24
ДЭМБ: Египетэд коронавирусний халдвар авсан хүн эдгэрч байна

“COVID-19” шинэ төрлийн коронавирусээр халдварласан болох нь Египетэд тогтоогдсон хүн эдгэрч, сүүлд өгсөн шинжилгээний хариу нь сөрөг гарсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлжээ.
 
“Уг өвчтөнийг 14 хоногийн хөл хориог дуустал эмнэлэгт байлгах бөгөөд түүнийг бүрэн эдгэрсэн эсэхийг тогтоохын тулд нэмэлт шинжилгээ авна” гэж ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Инас Хамам цахим шуудангаар дамжуулан мэдээлсэн байна.
 
Египетэд өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээр уг халдвар илэрсэн Африкийн эхний орон болсон юм.
 
ДЭМБ-ын мэдээ гарахаас өмнө Египетийн төв телевиз коронавирусний халдвартай гадаадын иргэний шинжилгээ сөрөг гарсан талаар мэдээлсэн нь түүнийг халдвар авсан байсан эсэхэд эргэлзэхэд хүргэсэн ажээ. 

ДЭМБ: Египетэд коронавирусний халдвар авсан хүн эдгэрч байна
2020-02-20 09:50:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0