Ням, 2024-11-24
Японы хоёр түшмэл аяллын хөлөг онгоц дээр коронавирусний халдвар авчээ

“Diamond Princess” аяллын хөлөг онгоцны тавцан дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан Японы төрийн албан хаагчид болох хоёр хүн коронавирусний халдвар авчээ.
 
Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, тус хоёр хүн Эрүүл мэндийн яам болон сайд нарын танхимын хэрэг эрхлэх газрын ажилтнууд аж. Тэднийг эмнэлэгт хэвтүүлсэн байна.
 
Шинэ төрлийн коронавирусний халдвар илэрсний улмаас Японы Ёкохама хотын боомтод хоёр долоо хоногийн турш хөл хорионд байсан уг хөлөг онгоцон дээрх халдвар аваагүй зорчигчдыг лхагва гарагаас эрэг рүү буулгаж эхэлсэн юм. Хөлөг онгоцны 600 гаруй зорчигч коронавирусний халдвар авч, хоёр хүн нас баржээ. 

Японы хоёр түшмэл аяллын хөлөг онгоц дээр коронавирусний халдвар авчээ
2020-02-21 09:15:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0