Шведийн Стокгольм хотод өчигдөр буюу 17-нд их хэмжээний цас орсны улмаас баруун өмнөд бүсийн нутгийн авто тээврийн замуудыг хаасан байна. Мөн Амстердам руу хөөрөх байсан 124 зорчигчтой нислэг цуцлагдаж, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоон, сургуулиудыг хаасан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Энэ сарын эхээр тус улсад орсон цасан шуурганы улмаас 1000 орчим тээврийн хэрэгсэл 24 цагийн турш цасанд боогдсон бол Шведийн хамгийн өмнөд муж дахь E22 хурдны замын хэсгийг хаасан билээ. Шведийн Ус, цаг уурын хүрээлэнгээс (SMHI) цаг агаарын нийт нутгаар их хэмжээний цас орж, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж, цасан шуурга зүүн хойд зүгт үргэлжлэн Стокгольм хотод хүрч, хойд зүг рүү шилжих төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж:https://english.news.cn/europe/index.htm
Шведийн Стокгольм хотод их хэмжээний цас орж, авто тээврийн замуудыг хаажээ |
|