Канад улсын Оттова хотод дэлхийн хамгийн урт, байгалийн мөсөн гулгуурын талбай байдаг. Тодруулбал Оттоваг Кингстонтой холбодог 202 километр урттай Ридо суваг өвлийн улиралд хөлдөж, мөс тогтсоноор хэсэг газрыг нь мөсөн гулгуурын талбай болгон ашигладаг.
Өнгөрсөн жил тус талбайд хангалттай мөс тогтоогүйн улмаас анх удаа үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд энэ жилээс эргэн нээгдэж байна.
7.8 километрийн урттай тус мөсөн гулгуурын талбай нь 50-иад жилийн өмнө анх үйл ажиллагаагаа эхэлж байв.
Канадын иргэд болон жуулчдын хамгийн ихээр зорин очдог газруудын нэгээс гадна ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтсан юм.

Агаарын температур цельсийн -20 хэмд 10-14 өдөр үргэлжилж, мөсний зузаан 30 сантиметрээс давж байвал мөсөн гулгуурын талбайг нээдэг гэв.
Эхний ээлжид талбайн 1.9 километр орчмыг нь нээлттэй болгоно хэмээн мэдээлжээ. Нэгдүгээр сараас гуравдугаар сарын эхэн үе хүртэл ажилладаг бөгөөд үнэ төлбөргүй, долоо хоногийн долоон өдөр 24 цагийн турш нээлттэй байдаг аж.
Эх сурвалж: Reuters
| Дэлхийн хамгийн урт мөсөн гулгуурын талбай дахин ажиллаж эхэллээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24