"Meta" компанийн захирал Марк Зукерберг АНУ-ын Сенатын сонсголын үеэр цахим сүлжээнээс болж хохирсон хүүхдүүдийн гэр бүлээс уучлалт гуйжээ.
Тодруулбал тус сонсголд Зукерберг болон “TikTok”, “Snap”, “X”, “Discord” платформын удирдагчдыг оролцуулсан бөгөөд дөрвөн цагийн турш мэдүүлэг авсан аж.
Хууль тогтоогчид тэднээс “Хүүхдүүдийг цахим орчинд хамгаалахын тулд юу хийж байгаа”-г нь тодруулах зорилготой уг сонсголыг хийсэн байна.
Зукерберг болон “TikTok”-ын захирал сайн дураараа мэдүүлэг өгч буй бол “Snap”, “X” (хуучнаар Твиттер) болон “Discord”-ын захирлууд эхэндээ татгалзсан. Улмаар Засгийн газраас зарлан дуудах хуудас илгээснээр мэдүүлэг өгч байгаа юм.
Уг сонсголд цахим сүлжээнд нийтлэгдсэн контентоос болоод амиа егүүтгэсэн, өөрсдийгөө гэмтээсэн хүүхдүүдийн гэр бүлийнхэн оролцжээ.

Зургийн эх сурвалж: ВВСМарк Зукерберг мэдүүлгийн үеэр босож, хүүхдүүдийн гэр бүлийнхнээс уучлалт гуйсан юм. "Та бүгдийн туулсан бүх зүйлд уучлалт гуйж байна. Үүнийг хэн ч туулах ёсгүй" гэсэн байна.
Мөн сонсголын үеэр "Meta" компани өсвөр насныханд аюулгүй цахим орчныг бий болгохын тулд 30 гаруй тохиргоо хийснээ мэдэгджээ.
Хэдийгээр сонсголын гол сэдэв нь цахим орчин дахь хүүхэд хамгаалал байсан ч хууль тогтоогчид технологийн салбарын тэргүүлэгчид нэг дор цуглан мэдүүлэг өгч буй энэ боломжийг алдахыг хүссэнгүй.
Тодруулбал “TikTok”-ын захирал Шоу Зи Чьюгээс түүний компани АНУ-ын хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын засгийн газартай хуваалцдаг эсэхийг асуухад тэрбээр үгүйсгэжээ.
Эх сурвалж: ВВС
| Марк Зукерберг цахим сүлжээнээс болж хохирсон хүүхдүүдийн гэр бүлээс уучлалт гуйв |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02