“Grand Princess” аяллын хөлөг онгоц АНУ-ын Калифорни муж улсын Окленд хотын боомтод даваа гарагт зогсжээ. 3500 орчим зорчигч, хөлгийн багийн гишүүнтэй уг хөлөг онгоцны тавцан дээрх 21 хүнээс коронавирус илэрсэн юм.
Сан-Франциско хотын боомтод өнгөрсөн бямба гарагт зогсохоор төлөвлөж байсан уг хөлөг онгоц коронавирусний халдварын улмаас пүрэв гаргаас хойш Окленд хотын боомтоос 16 орчим километрийн зайд зогсож байжээ.
Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд бүх зорчигчийг буулгаж, АНУ-ын иргэдийг цэргийн баазад 14 хоног тусгаарлах бол гадаадын иргэдийг эх орон руу нь нүүлгэн шилжүүлнэ.
Хөлөг онгоцноос эхний ээлжинд халдвар авсан 21 хүнийг буулгаж, Хойд Каролина муж улсын эмнэлгүүдэд хүргэх ажээ. Уг хөлөг онгоцон дээр 54 орны иргэд байгаа юм.
АНУ-д даваа гаргийн байдлаар коронавирусний халдварын 600 гаруй тохиолдол бүртгэгдэж, 26 хүн нас баржээ.
“Grand Princess” хөлөг онгоц Калифорнийн боомтод зогсжээ |
|