Энэ сарын 22-нд Москва хотын Crocus City Hall концертын танхимд болсон халдлагын дараа ОХУ-д Төв азиас цагаачлан суудаг иргэдийг гадуурхах, дээрэлхэх явдал эрс нэмэгджээ.
Энэ нь халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, халдлагыг биечлэн үйлдсэн тажикистан дөрвөн иргэнийг баривчилсантай холбоотой юм.
Улмаар Тажикистаны Элчин сайдын яамнаас шаардлагагүй бол амралтын өдрүүдээр гэрээсээ гарахгүй байхыг иргэддээ зөвлөсөн байна.
Төв Азийн цагаачид ОХУ дахь жижиглэн худалдаа, тээвэр, барилгын салбарт хөдөлмөр эрхлэгчдийн ихээхэн хувийг эзэлдэг. Одоогоор ОХУ-д Узбекистан, Тажикистан, Киргиз улсаас цагаачлан суудаг 10.5 сая орчим хүн байна.
Халдлага үйлдсэн этгээдүүдийг баривчилсны дараа Благовещенск хотод тажикистан иргэдийн эзэмшдэг дэлгүүрийг нь шатааж, тэднийг зодсон хэрэг гарсан.
Түүнчлэн Киргизээс ирсэн цагаачдыг Шереметьево нисэх онгоцны буудалд хоёр өдрийн турш саатуулж, хоол ус өгөлгүй байлгасан. Москва дахь таксины жолооч нар үйлчлүүлэгчдээсээ тажикистан иргэн биш гэдгээ батлахыг шаардсан зэрэг хэргүүд гарчээ.
Эх сурвалж: ВВС
| Москвагийн халдлагын дараа ОХУ-д Төв Азийн цагаачдыг гадуурхах явдал эрс нэмэгджээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24