Ням, 2024-11-24
Японд ариутгалын спирт үйлдвэрлэгчдэд татаас олгоно

Японы Засгийн газар “COVID-19” халдварын тархалтын улмаас хомсдоход хүрсэн ариутгалын спиртийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд энэ төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч компаниудад татаас олгохоор болжээ. Япон даяарх асаргааны үйлчилгээ үзүүлдэг газруудад ариутгалын спиртийн хомсдол үүссэн байна.
 
Засгийн газар энэ асуудлыг зохицуулахын тулд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг сайжруулахад зориулан хөрөнгө оруулж буй компаниудад татаас олгох бөгөөд томоохон компаниудын уг зардлын гуравны хоёрыг, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн зардлын дөрөвний гурвыг дааж, үйлдвэрлэлийн шугам тутамд 30 сая иен /286 мянга орчим ам.доллар/ хүртэлх хэмжээний татаас олгохоор болжээ. 
 
Японы Аж үйлдвэрийн яамны мэдээлснээр, энэ оны хоёрдугаар сарын ариутгалын спиртийн үйлдвэрлэлийн гарцыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 80 хувиар өссөн боловч өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа ажээ. 
 

Японд ариутгалын спирт үйлдвэрлэгчдэд татаас олгоно
2020-03-12 09:40:22
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0