Ням, 2024-11-24
Хятад Иранд 290 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж илгээжээ

Коронавирусээр үүсгэгдсэн өвчний тархалттай тэмцэх зорилгоор БНХАУ Иран улсад хүмүүнлэгийн тусламж илгээжээ. Энэ тухай Ойрхи Дорнод дахь Дэлхийн хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Чэнь Синьхуэй мэдэгдсэн байна.
 
"Коронавирусний тархалтаас үүдэлтэй бэрхшээлийг даван туулахад нь бид Ираны ард түмэнд туслах зорилгоор манай сан “Жинхэнэ нөхдийг алс холын зай ч салгаж чадахгүй” хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Энэхүү кампанит ажлыг ард иргэд жижиг, дунд бизнес эрхлэгчид сайшаан хүлээн авсан. Халдвар дэгдсэний улмаас бид өөрсдөө олон хүндрэл бэрхшээлийг туулж байгаа хэдий ч Ираны ард түмэнд 1.6 сая юанийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнүүдийг цуглуулж чадлаа” хэмээн тэрбээр ярьсан байна.
 
Энэхүү тусламжаар мянга орчим хамгаалтын иж бүрдэл, амны хаалтууд, халдваргүйжүүлэгч хэрэгслүүд болон шаардлагатай бусад зүйлсийг илгээжээ.
 
“Хятадын олон иргэн Ираны оршин суугчдад анхаарал тавьж, боломжийн хэрээр туслахад бэлэн байна” хэмээн Чэнь Синьхуэй цохон тэмдэглэжээ. 

Хятад Иранд 290 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж илгээжээ
2020-03-12 09:50:07
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0