Ням, 2024-11-24
“WikiLeaks”-н мэдээлэгч асан амиа егүүтгэхийг завджээ

 “WikiLeaks” цахим хуудасны мэдээлэгч байсан Челси Мэннинг амиа егүүтгэхийг завджээ. Мэдүүлэг өгөхөөс татгалзсаныхаа төлөө урьдчилан саатуулах газарт хоригдож байсан тэрбээр эмнэлэгт хүргэгдсэн байна.
 
Мэннинг өнгөрсөн оны 5 дугаар сараас хойш Виржини мужийн Александрия хотын урьдчилан саатуулах газарт байгаа юм.  
 
“Итгэл үнэмшил нь ямар хүчтэй болохыг, саатуулах байранд байлгасны улмаас ямар их зовж шаналж байгааг түүний энэ үйлдэл харуулж байна” хэмээн Мэннингийн өмгөөлөгч мэдэгдсэн байна.
 
Виржини мужийн шүүх Мэннингийг 2019 оны 5 дугаар сард хорионд оруулжээ. Үүнээс өмнө мэдүүлэг өгөхөөс татгалзсаныхаа улмаас тэрбээр хоёр сарыг шоронд өнгөрүүлсэн юм. Ямар хэргээр Мэннингээс мэдүүлэг өгөхийг шаардаж байгаагаа шүүх мэдэгдээгүй хэдий ч Мэннинг болон түүний өмгөөлөгчийн ярьж байгаагаар, “WikiLeaks”-г буруутгасан мэдүүлэг өгөхийг шаардсан байна. Шүүх Мэннигийг мэдүүлэг өгөхийг зөвшөөрөх юмуу шүүгчдийн бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл хорионд байлгах боломжтой аж. 
 

“WikiLeaks”-н мэдээлэгч асан амиа егүүтгэхийг завджээ
2020-03-13 09:40:55
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 1
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0